Файлын систем
Тогтмол санах байгууламжинд
байрласан, тодорхой нэр бүхий цогц мэдээллийг файл (file) гэдэг. Файл нь
програм, тоон өгөгдөл, текст, кодлогдсон дүрс мэтийг агуулж болно.
Ерөнхий тохиолдолд тогтмол
санах байгууламжид асар олон тооны файл агуулагдана. Тэгвэл хэрэглэгч нь энэ
олон файл дундаас тухайн нэг файлыг түргэн шуурхай олж, хялбар байдлаар
харьцдаг байх ёстой. Үүний тулд файлууд нь дискэн дээр тодорхой нэг аргын
дагуу, ө.х. тодорхой зохион байгуулалттайгаар байрласан байна. Ийм аргыг (зохион
байгуулалтыг) нь файлын систем (file system) гэдэг. Файлын систем нь:
·
Хатуу
диск болон зөөврийн төхөөрөмж дээр файлыг хадгалах.
·
Хадгалагдсан
файлуудыг зохистойгоор ангилах
·
Хавтсанд
байрлуулах.
·
Файлуудыг
хурдан, найдвартай сэргээх.
·
Move, copy, rename, delete гэх мэт файлууд дээр үндсэн үйлдлүүдийг хийх г.м.
асуудлуудыг тодорхойлно.
ҮС болгон өөрийн гэсэн
файлын системтэй. Тухайлбал Windows бүлийн ҮС-үүд FAT16, FAT32, NTFS г.м файлын
системүүдийг ашигладаг бол Linux бүлийн ҮС-үүд ext2, ext3, XFS г.м. файлын
системийг түгээмэл ашигладаг.
Ихэнх файлын систем файлыг
диск рүү хадгалахдаа хадгалах “орон зайг” 0.5kb эсвэл 1, 2, 4 кb-ын урттай
жижиг блокуудад хуваагаад файлыг эдгээр блокуудаар тарааж байрлуулдаг байна.
Ийм блок хэсгийг сектор (sector) гэнэ. Файлын систем нь файлуудыг төрөл,
зориулалтаар нь ангилж, “каталогижуулах” ажлыг гүйцэтгэдэг. Дотроо файлууд
агуулсан ийм каталогийг фолдер (folder) буюу хавтас, директори (directory)
г.м.-ээр нэрлэдэг.
“Каталогижуулах” хэлбэрээр нь файлын
системийг:
§
Хавтгай буюу шугаман (flat)
§
Мод хэлбэрийн (Hierarchical)
г.м.-ээр ангилж болно.
Хавтгай файл системд, каталоги доторх каталоги гэж байдаггүй. Бүх каталогиуд
нэг төвшинд, “зэрэгцэн” оршино. Мод хэлбэрийн файл системд, каталоги дотор
дахиад каталоги байж болдог. Ж.нь Windows-ын файл систем мод хэлбэрийн
бүтэцтэй.
Data categories
Файлийн системд
бид 5 категорийг хэрэглэдэг ба бүх
өгөгдөл эдгээр 5 категорын аль нэгэнд хамааралтай байна.

File system category
Ерөнхий файл
системийн мэдээллийг агуулна. Бүх файлийн систем ерөнхий нэг бүтэц, зохион
байгуулалттай байдаг боловч бүгд өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай. Энэ доторх өгөгдлүүд нь хэр их өгөгдлийн нэгж
хэр том болон өгөгдлүүд хаана байрлахыг
тодорхойлно. Энэ категори дахь өгөгдлийг энэ тодорхой файлийн системийн мап гэж
ойлгож болно.
Content category
Файлын бодит
агууламжуудыг агуулна. Файлийн системийн өгөгдлийн ихэнхи хэсэг нь энд
хамаарагдах ба ерөнхийдөө стандарт хэмжээтэй хэд хэдэн агуулагч дотор зохион
байгуулагдсан байна. Эдгээр агуулагчийг
файлийн систем бүр кластер, блок гэх мэтээр өөр өөрөөр тодорхойлдог бөгөөд
ерөнхий дуудалт нь “өгөгдлийн нэгж” гэнэ.
Logical File System Address
Файлийн системүүд
нь логик файлийн системийн хаягийг хэрэглэдэг.
Эдгээр нь файлийн системийн блокуудын хаяг гэж ойлгож болно.
Metadata category
Энэ категори нь
файлын контент хаана хадгалагдсан, хэр их хэмжээтэй, хамгийн сүүлд хандсан
огноо болон хугацаа, хандалтын удирдлагын мэдээлэл гэх мэт өгөгдлийг тодорхойлох мэдээллүүдийг агуулна.
Ихэнхи метадата-н
бүтэц нь динамик уртын хүснэгт ба оролтын хаягийг хадгална.

Logical file address
Файлд
хуваарилагдсан өгөгдлийн нэгжүүдийн хаягийн logical file address гэнэ. Энэ хаяг нь хуваарилагдсан нэгжийн
хамгийн эхнээс эхлэх ба эхний хаяг нь 0
байна.
Slack space
Файлийн системийн өгөгдлийн нэгж
нь тодорхой заагдсан байдаг ба тэдгээр заасан хэмжээнээс бага хэмжээтэй файл их
хэмжээгээр үүссэн тохиолдолд slack space гэгдэх хэрэглэгдэхгүй сул зай үүснэ.
File name category or human interface category
Файл бүр рүү хандах нэрийг агуулна. Ихэнхи файлийн системүүдэд
директорын контентууд дотор байрлах ба метадата хаягтай тохирох файлийн
нэрүүдийн жагсаалт байна.
Application category
Дэлгэрүүлсэн
эсвэл илүү нарийвчилсан мэдээллүүдийг агуулна. Файл бичих болон унших үйл явцад
хэрэглэгддэггүй. Ердийн файлийн оронд тэдгээрийг хэрэгжүүлэх нь илүү үр ашигтай
байж болох юм.
FAT
File
allocation table буюу файл хуваарлилтын хүснэгт хэрэглэдэг FAT систем нь
Microsoft
үйлдлийн
системийн хамгийн анхны файл систем юм.Файл хуваарилалтын хүснэгт нь үнэндээ файлын
хаана байрлах байрлалыг нь бичсэн жагсаалтын индекс юм. DOS1-с хойшхи үйлдлийн системүүдэд шинэчлэгдэж хэрэглэгдэж байгаа. FAT12, FAT16,
FAT32 гэсэн хувилбаруудтай.
FAT файлийн систем нь 3 физик хэсгээс тогтох ба эхний хэсэг болох reserved area нь file
system category- ийн өгөгдлийг агуулна.
Хоёр дахь хэсэг нь FAT
area ба анхдагч болон нөөц FAT structure-г агуулна. Reserved
area-ийн дараагийн сектороос эхлэх ба хэмжээ нь FAT structure-н
хэмжээ болон дугаар дээр үндэслэн урьдаас тогтоогдсон
байна. Сүүлийн хэсэг болох data area нь
кластеруудыг агуулах ба энэ нь директор болон файлд хуваарилагдсан кластерууд
байна.

file system category and Boot
Sector
FAT файлийн системд boot
sector дотор file system category байна. Boot
sector нь файлийн системийн reserved area-ийн хэсэг бөгөөд volume-н хамгийн эхний секторт байрлана. Энэ нь бусад хэсгүүдийн байрлалууд болон
хэмжээг нь тооцоолоход хэрэглэгддэг мэдээллийг агуулдаг. FAT16 болон FAT32
нь boot sector-н өөр өөр хувилбарууд боловч хоёулаа ижил эхлэлийн 36 byte-тай байна.
FAT boot
sector-н эхний 16 байт өгөгдлийн зохион байгуулалт.
Byte Range
|
Тодорхойлолт
|
Чухал эсэх
|
0–2
|
Boot code руу хандах зааварчилгаа
|
Үгүй (bootable
filesystem байхгүй үед)
|
3–10
|
ASCII дахь OEM нэр
|
Үгүй
|
11–12
|
1 секторын байтын хэмжээ(512, 1024, 2048, 4096)
|
Тийм
|
13–13
|
Кластер бүр дэх секторууд. 32КВ болон түүнээс бага хэмжээтэй, 2-тын
зэргээр тодорхойлогдох.
|
Тийм
|
14–15
|
Reserved area доторх секторуудын хэмжээ
|
Тийм
|
16–16
|
FAT-н дугаар
|
Тийм
|
17–18
|
Root directory доторх файлуудын хамгийн их дугаар. FAT16-д 512, FAT32-д 0 байна.
|
Тийм
|
19–20
|
Файлийн системийн секторуудын
дугаарын утга 16 бит байна.
|
Тийм
|
21–21
|
Медианы төрөл
|
Үгүй
|
22–23
|
FAT-н секторуудын хэмжээ. FAT16
дээр 16 бит, FAT32 дээр энэ талбар нь 0 байна.
|
Тийм
|
24–25
|
Хадгалах төхөөрөмжийн трак бүр дэх
секторууд
|
Үгүй
|
26–27
|
Хадгалах төхөөрөмжийн толгойн дугаар
|
Үгүй
|
28–31
|
Partition хийхээс өмнөх секторуудын дугаар
|
Үгүй
|
32–35
|
Файлын систем дэх секторуудын
дугаарын утга 32 битээр.
|
Тийм
|
FAT16
boot sector-н өгөгдлийн зохион байгуулалт
Byte Range
|
Тодорхойлолт
|
Чухал эсэх
|
0–35
|
Дээрх хүснэгтийг хар
|
Тийм
|
36–36
|
BIOS INT13h drive дугаар
|
Үгүй
|
37–37
|
Ашиглагддаггүй
|
Үгүй
|
38–38
|
Хэрвээ дараагийн 3 бит хүчинтэй бол extended boot signature-г тодорхойлох. Signature нь 0х29
|
Үгүй
|
39–42
|
Volume serial number. Windows-н ижил хувилбаруудад үүссэн огноо
болон хугацаан дээр үндэслэн тооцох
|
Үгүй
|
16–16
|
Volume label in ASCII.
Хэрэглэгч файлийн
систем үүсгэж байхдаа сонгоно.
|
Үгүй
|
43–53
|
Файлийн системийн төрлийн хаяг ASCII.
|
Үгүй
|
54–61
|
Файлийн системийн секторуудын
дугаарын утга 16 бит байна.
|
Үгүй
|
62–509
|
Ашиглагддаггүй
|
Үгүй
|
510–511
|
Signature утга. (0xAA55)
|
Үгүй
|
FAT32 boot
sector-н өгөгдлийн зохион байгуулалт
Byte Range
|
Тодорхойлолт
|
Чухал эсэх
|
0–35
|
Дээрх хүснэгтийг хар
|
Тийм
|
36–39
|
Нэг FAT-н секторуудын хэмжээ 32 битээр.
|
Тийм
|
40–41
|
|
Тийм
|
42–43
|
Major болон minor хувилбаруудын дугаар
|
Тийм
|
44–47
|
Root directory-н кластер хаана байрлаж байгааг заах
|
Тийм
|
48–49
|
FSINFO structure-н сектор хаана байрлаж байгааг заах
|
Үгүй
|
50–51
|
Boot sector-н нөөц хуулбарын секторын байрлал. Default 6.
|
Үгүй
|
52–63
|
Нөөцөлсөн
|
Үгүй
|
64–64
|
BIOS INT13h drive дугаар
|
Үгүй
|
65–65
|
Ашиглагддаггүй
|
Үгүй
|
66–66
|
Хэрвээ дараагийн 3 бит хүчинтэй бол extended boot signature-г тодорхойлох. Signature нь 0х29
|
Үгүй
|
67–70
|
Volume serial number. Windows-н ижил хувилбаруудад үүссэн огноо
болон хугацаан дээр үндэслэн тооцох
|
Үгүй
|
71–81
|
Volume label in ASCII.
Хэрэглэгч
файлийн систем үүсгэж байхдаа сонгоно.
|
Үгүй
|
82–89
|
Файлийн системийн төрлийн хаяг ASCII.
|
Үгүй
|
90–509
|
Ашиглагддаггүй
|
Үгүй
|
510–511
|
Signature утга. (0xAA55)
|
Үгүй
|
Content
category
FAT файлийн
системийн өгөгдлийн нэгж нь кластер байна. Кластер нь дэс дараалсан секторуудын
групп бөгөөд секторуудын дугаар нь 2-тын зэргээр тодорхойлогдоно. Microsoft-н шаардлагаар
кластерийн хамгийн их хэмжээ нь 32КВ байна. Эхний кластерийн дугаар нь 2 байна.
Учир нь кластер байхгүй байгаа тохиолдолд 0 байх ба энэ нь 2-тын зэргээр
илэрхийлбэл 1 дугаартай болно. Бүх кластер файлийн системийн data area region-д байрлана.
Эхлэлийн кластер олох
FAT32 файлийн
системийн кластерууд нь Data
Area-н эхлэлийн сектороос эхлэн дугаарлагдана. Харин FAT12 болон FAT16 нь Data Area-н эхний
сектороос тодорхой зай хуваарилан авч Root directory үүсдэг ба түүний дараагийн сектороос
эхлэн кластерууд байрлана.
Metadata
category
Энэ категори нь файл болон директорыг тодорхойлох мэдээллүүдийг
агуулдаг. Хаана хадгалагдсан, хугацаа болон огноо гэх мэт FAT файлийн системд
энэ мэдээлэл нь directory
entry structure-д хадгалагдана. FAT structure нь файл болон директорын байрлалын тухай
нөөцөлсөн метадата мэдээллийг ашиглан хийгддэг.
File Name
Category
FAT
систем нь дээд тал нь 8 тэмдэгтээс бүрдсэн нэрээр тодорхойлогддог файлуудыг
зөвшөөрдөг
16 битийн систем юм.Windows 95ийн
эх
хувилбарт FAT16 системийг хэрэглэж байх
үед
VFAT буюу виртуал FAT системд FAT системийн удирдлагыг сайжруулсан байдаг.VFAT
нь
255 хүртэл урттай
32 битийн файлын нэрийг зөвшөөрдөг.
FAT32 FSINFO
FAT32 файлийн систем нь
FSINFO өгөгдөл зохион
байгуулалтыг ашигладаг бөгөөд энэ нь шинэ кластерууд үйлдлийн системийн хаана
хуваарилагдах тухай агуулсан байдаг. Boot
sector дотор байрлана.
FAT32 FSINFO
sector-н өгөгдлийн зохион байгуулалт
Byte Range
|
Тодорхойлолт
|
Чухал эсэх
|
0–3
|
Signature (0x41615252)
|
Үгүй
|
4–483
|
Ашиглагддаггүй
|
Үгүй
|
484–487
|
Signature (0x61417272)
|
Үгүй
|
488–491
|
Сул кластеруудын дугаар
|
Үгүй
|
492–495
|
Дараагийн сул кластер
|
Үгүй
|
496–507
|
Ашиглагддаггүй
|
Үгүй
|
508–511
|
Signature (0xАА550000)
|
Үгүй
|
Directory
Entries
FAT Directory Entries нь директор болон файл
дахь метадата ба нэрийг агуулна. Root
фолдер дээрх фолдер болон файл бүр нь 1 эсвэл хэд хэдэн оролтыг хэрэглэдэг.
Жишээ нь: Хэрвээ оролтуудын тогтмол дугаар нь 512 ба та 100 фолдертой бол та
зөвхөн 412 файл үүсгэнэ.Фолдерууд нь фолдер дотор агуулагдсан фолдер болон файл
бүрд зориулан 32 байтын оролттой байдаг. Оролт нь дараах мэдээллийг агуулдаг.
FAT
directory entry-н өгөгдлийн зохион байгуулалт
Byte Range
|
Тодорхойлолт
|
Чухал эсэх
|
0–0
|
Файлийн нэрийн хамгийн эхний
тэмдэгт, хуваарилсан байдал (0xe5 or 0x00
unallocated)
|
Тийм
|
1–10
|
Файлийн нэр 2-11 тэмдэгт. ASCII
|
Тийм
|
11–11
|
Файлийн атрибут
|
Тийм
|
12–12
|
Нөөцөлсөн
|
Тийм
|
13–13
|
Үүссэн хугацаа (секундын 1/10)
|
Үгүй
|
14–15
|
Үүссэн хугацаа (цаг, минут, секунд)
|
Үгүй
|
16–17
|
Үүссэн огноо
|
Үгүй
|
18–19
|
Сүүлд хандсан огноо
|
Үгүй
|
20–21
|
Эхний кластерийн хаяг. 2 байтаас их (FAT16 дээр 0)
|
Тийм
|
22–23
|
Сүүлд засварласан хугацаа (цаг, минут, секунд)
|
Үгүй
|
24–25
|
Сүүлд засварласан огноо
|
Үгүй
|
26–27
|
Эхний кластерын хаяг. 2 байтаас бага
|
Тийм
|
28–31
|
Файлийн хэмжээ
|
Тийм
|
Хувиарлалт
FAT фолдер дотор
файлууд нь анхны чөлөөтэй байрлалуудад өгөгддөг. Эхлэлийн кластерын дугаар нь
файлд хэрэглэгдэх анхны кластерын хаяг болдог. Кластер бүр нь дараагийн
кластерын чиглүүлэгчийг агуулна эсвэл файлын төгсгөлийг заадаг заагчийг
агуулдаг. Эдгээрийг дүрслэн үзүүлбэл:

Энэ нь FATийг дэмждэг
бүх үйлдлийн системүүдэд ашиглагддаг. Уг аргын давуу тал нь файлын байршлын
хүснэгт нь харьцангуй жижиг болох ба хэрэгжүүлж удирдахад маш хялбар. Мөн
файлын байршлын хүснэгтэнд эвдрэл гарвал хэд хэдэн файлыг уншиж чадахгүйд
хүрэх, агуулга нь холилдох магадлалтай. Windows 2000 нь FAT фолдерын оролтонд
нэмэлт хугацааны тэмдэглэгээг хадгалдаг. Эдгээр хугацааны тэмдэглэгээ нь файл
хэзээ үүсгэсэн болон сүүлд хандсаныг харуулдаг.
Директор
доторх атрибут байт бүр ямар төрлийн оролт болохыг дүрсэлдэг бүх директор
доторх оролтууд ижил хэмжээтэй байдаг.Жишээ нь : 1 бит нь оролт нь дэд
директорт зориулагдсан гэдгийг, бусад битүүд оролтын хэмжээг тэмдэглэдэг.
Ерөнхийдөө зөвхөн үйлдлийн систем эдгээр бүх битийн байрлалуудыг удирдан зохион
байгуулдаг. Атрибутын байт нь 4 бит агуулдаг ба эдгээр нь хэрэглэгчийг
архивлан, системийн болгон, нуун эсвэл зөвхөн унших эрхтэй болгодог.
Flag
|
Утга
|
Битүүд
|
Тайлбар
|
Чухал
эсэх
|
0000
|
0001
|
0x01
|
Зөвхөн
унших
|
Үгүй
|
0000
|
0010
|
0x02
|
Нууцлагдсан
файл
|
Үгүй
|
0000
|
0100
|
0x04
|
Системийн
файл
|
Үгүй
|
0000
|
1000
|
0x08
|
Volume хаяг
|
Тийм
|
0000
|
1111
|
0x0f
|
Long file name
|
Тийм
|
0001
|
0000
|
0x10
|
Директор
|
Тийм
|
0010
|
0000
|
0x20
|
Архив
|
Үгүй
|
FAT- ийн давуу болон
дутагдалтай тал
Хаягийн алдаа илрүүлдэг, өгөгдлийг сэргээдэг
олон программ хангамжийн tool-ууд FAT16 дээр байдаг. Хэрвээ таны компьютер
эхлэхэд алдаа гардаг бол MS-DOS bootable floppy disk- ийг хэрэглэн алдааг
илрүүлэх боломжтой. Санах ойд маш бага зай эзэлдэг буюу хэмжээ бага, хурдан
зэрэг давуу талтай.
Root Folder нь хамгийн ихдээ 512
оролтыг удирдан зохион байгуулж чадна . FAT16 нь файлын хэмжээ нэмэгддэхэд үр
ашиггүй болдог. Файлын хэмжээнээс бус кластерын хувиарлалт хэлбэр дээр
суурилагдан файл хадгалахад зориулан зайг хувиарладаг. Ж/нь : 1.2 GB багтаамжтай
диск дээр 10KB хэмжээтэй файл хадгалахад 32KB кластерыг хэрэглэх ба дискний
зайны 22 KB нь үрэгддэг. Boot sector нь нөөцлөгддөггүй. Файл системийн
хамгаалалт байхгүй, шахалт хийгддэггүй.
FAT32
Энэ нь шинэ Windows
2000 ийг дэмжин гарч ирсэн. Windows95 OSR2-той Микрософт 12 эсвэл 16 бит FAT-ын
оронд FAT бүрт 32 бит байхаар шинэ FAT-ыг санал болгосон ба энд зөвхөн 28 бит
нь кластерын дугаарыг агуулж үлдсэн 4 бит нь ашиглагдахгүй. Гэхдээ FAT 32 нь
FAT16-тай адил аргаар кластеруудыг хуваадаг. FAT32 – ийн кластерын хэмжээ 1
сектор(512 bytes)-аас 64 сектор(32 KB) болж хүчин чадал нь 2 дахин нэмэгдсэн.
FAT32 нь кластерын утгыг хадгалахад 4 байтыг шаарддаг болсноос хойш олон дотоод
болон диск дээрх өгөгдлийн бүтэц нь засварлагдан өргөтгөгдсөн. Ихэнх программд
эдгээр өөрчлөлт дэмжээгүй хэдийч зарим дискүүд нь FAT32-ийг дэмжин өөрчлөгдсөн.
FAT16
болон FAT32-ын хамгийн чухал ялгаа нь логик partition хэмжээ юм. FAT32 нь
FAT16 ийн 2GB-ийн логик драйверын хязгаарийг эвдэж дан логик драйверын
багтаамжийг өргөтгөж хамгийн багадаа 127GB болгосон. Хэрвээ та 2GBийн
FAT16драйвертай бол 32KB блокыг хэрэглэх ѐстой. FAT32 4 KB кластерын хүрээ нь
512 MB -8GBийн хэмжээний драйверийг агуулдаг. Partition хэмжээ
|
Default
кластерын хэмжээ
|
8
GB – аас бага
|
4
K
|
8
GB <= 16 GB
|
8
K
|
16GB
<= 32 GB
|
16
K
|
16
GB – аас их
|
32
K
|
FAT32 нь root фолдерийн байрлалыг өөрчлөх, file allocation
хүснэгтэн дэх нөөцлөгдсөн хуулбарыг хэрэглэх боломжтой байдаг. Учир нь root
фолдер нь файл системд тусгай зай эзэлэхын оронд өгөгдөл байрлуулах хэсгийн
хаана ч байрладаг. Тиймээс FAT32 нь root фолдер доторх оролтын дугаарыг
хязгаарладаггүй. FAT32 зайг илүү бүтээмжтэй ашигладаг. ӨХ бусад FAT болон FAT16
харьцуулбал дискний зай ашиглалтаараа 10-15
хувиар илүү байдаг. Мөн хурд санах ойн
хувьд үр ашигтай. Таны файл хэмжээнээс шалтгаалаад FAT32 нь 10,100н мегабайтын
нэмэлт чөлөөт дискний зай гаргах боломжтой. FAT32 нь автоматаар file allocation
table дэх backup хуулбарыг хэрэглэдэг.Харин FAT16 нь зөвхөн диск засварлах tool
хэрэглэхэд backup хийдэг. Ер нь их хэмжээ өгөгдөлтэй харьцах гэгээгүй л бол FAT
файл системийг хэрэглэх нь илүү тохиромжтой. FAT32 нь multiboot компьютерыг
дэмждэг.
200MB-ээс доош partition-ний хэмжээтэй
бол FAT32 файл систем нь сайн сонголт болох боловч өөдий үед ийм хэмжээтэй
partition-г жижиг хэмжээтэй card –д хэрэглэдэг. Floppy disk-ийг Windows NT
зөвхөн FAT32-оор форматладаг.
Windows 95, Windows 98 үйлдлийн
системүүдтэй FAT32 шууд холбогддоггүй. Хэрвээ компьютер эхлүүлэхэд алдаа
гарахад MS-DOS, Windows 95 bootable floppy disk хэрэглэн компьютерийг эхлүүлж
чадахгүй. Их хэмжээний partition нь санах ойн үр ашгийг муутгадаг. FAT32 нь мөн
алдаанд тэсвэртэй систем биш. Компьютерийн гэмтэл, хардверын буруу ажиллагаа,
программын гэнэтийн өөрчлөлт зэрэгт гэмтдэг. Учир нь энэ их хэмжээний файл
хадгалахад зориулан хийгдсэн.
NTFS(New
Technology File System)
NTFS файл систем нь
1990 оны сүүлээр бүтээгдсэн. Microsoft өндөр чанар, гүйцэтгэлтэй найдвартай
хамгаалалт сайтай үйлдлийн систем хийхийг хүссэн. MS-DOS Windows 3.x үйлдлийн
системүүдийн хамгийн том дутагдалтай тал нь FAT файл систем гэж тэд үзсэн.
FAT-аар сүлжээний орчинд өгөгдлийг хадгалах удирдахад хүндрэлтэй.Иймээс FAT-д
суурилаагүй шинэ файл систем бүтээсэн нь New Technology File System юм. Энэ
файл систем нь анх Windows NT дээр суурилан гарч ирсэн бөгөөд Windows 2000 ,
2008, Windows XP, Windows Server 2003, Windows Server 2008, Windows Vista,
Windows 7 үйлдлийн системүүдийг дэмжин ажилладаг.
Олон давуу талтай.
Reliability – Өгөгдлийн алдагдлаас зайлсхийдэг ба алдаанд
тэсвэртэй байдаг. Файлын оролт гаралтын үйл ажиллагаа нь transaction log-д
хадгалагддаг. Хэрвээ системд ямар нэг гэмтэл, хүчтэй саатал үүсвэл энэ log
файлын тусламжтайгаар partition-ийг ахин сэргээх, гажуудлаас урьдчилан
сэргийлэх боломжтой.
Security and Access Control – Файл систем доторх олон төрлийн
өгөгдөл дээрх үйлдлийг эрэмбэлж хандалтыг удирддаг. Хамгийн том давуу тал
болдог.
Storage Efficiency- санах ойн үр ашигтай хувиарлалтыг хийдэг.
Breaking Size Barriers-1018 буюу
хамгийн том partition-ний хэмжээ.
Long File Name-
Файлын нэр нь 255 тэмдэгт байхыг зөвшөөрдөг.
Үүнээс гадна файл системийн дэс
дарааллыг автоматаар сэргээн мэдээллийг шалган, log файлыг хэрэглэн алдааг
олдог. NTFS дээр шахалт хийгдсэн файлууд нь бусад ямар ч задалдаг
(decompessed)программыг хэрэглэлгүйгаар WINDOWS суурьтай application-уудад
унших бичиж чаддаг. Задлалт нь файлыг унших явцад автоматаар хийгддэг. NTFS нь файл системийн
байрлах цэгээ тохируулдаг. NTFS нь мөн journaling файл систем юм.
Хувиарлалт

NTFS нь индексжүүлсэн
хувиарлуулалтын аргыг ашигладаг. Энэ нь файлд харъяалагдах бүх блокийн тухай
мэдээллийг ямар нэг блокод төвлөрүүлдэг.Дэлгэрэнгүйг лекц дээр үзсэн.
NTFS нь файл, директор, хатуу дискэн
дээрх тэдгээрийн байршлын талаар мэдээллийг хадгалах master file table (MFT)
буюу мастер файлуудын хүснэгт гэгдэх бааз ашигладаг. FAT файлын систем нь FAT
ба root директорыг хатуу дискний эхэнд бичдэг бол NTFS нь хатуу дискний
төгсгөлд MFT-г бичдэг.
NTFSийн
бүтэц
Partition
boot sector
|
Master
File Table
|
System
files
|
File
area
|
Partition boot sector
Partition boot sector
нь 0-16 хүртэлх секторын урттай байх ба файл систем нь volume-д хандахад
хэрэглэгддэг. Boot sector нь 8KB урттай. PBS нь 2 өөр primary бүтэцтэй.
BIOS parameter block
– Энэ нь partition-ний талаарх мэдээллийг агуулдаг. Volume нэр, хэмжээ болон
метафайлын байрлал
Volume Boot Code-
Үйлдлийн системийг хэрхэн ачааллах талаар системийн заавар өгдөг программын
кодын жижиг блок
Master File Table
NTFS нь master file table гэж
нэрлэгдэх файлыг агуулдаг. NTFS volume дотор файл бүрд зориулсан MFT байдаг ба
энэ нь хамгийн багадаа 1 оролттой байдаг. Энэ оролт дотор файлын тухай бүх
мэдээлэл(файлын хэмжээ, хугацаа, өгөгдлийн төрөл, хандалтын эрх, өгөгдлийн
агуулга г.м) байдаг. Файл NTFS volume дээр нэмэгдэхэд ихэнх оролт нь MFT руу
нэмэгддэг ба устгахад MFT нь free гэж тэмдэглэгдээд магадгүй дахин хэрэглэх
боломжтой болдог. Гэхдээ дискний зай эдгээр оролтуудад ахин хуваагддаггүй ба
MFTийн хэмжээ багасдаггүй. MFT-д хадгалахад тиймч их зай шаарддаггүй онцлогтой.
Файлд зориулагдсан бүх мэдээлэл их байвал MFT file record дээр тааруулаад
үлдсэн нь дискний сул зайны хаана нэгтэй 1 эсвэл хэд хэдэн блокууд дээр
хуваагддаж байрладаг.
Ø NTFS
multiple data stream
NTFS нь олон
өгөгдлийн урсгалын дэмждэг ба урсгалын нэр нь файл дээрх шинэ өгөгдлийн
атрибутаар танидаг. Өгөгдлийн урсгал бүр нь нээлттэй байдаг. Урсгалуудын файлын
түлхүүрүүд, хэмжээ өөр байдаг ба энгийн permission-тэй.
Ø NTFS
compressed Files
Диск дээрх эзлэх
файлын хэмжээг багасгадаг ба ихэнх файлуудыг нэг аргаар шахалт хийн хадгалдаг.
Үйлдлийн системийн ихэнх нь дискийг бүхэлд нь шахалт хийхийг зөвшөөрдөг гэхдээ
NTFS салангид файл фолдеруудыг NTFS partition дотор шахалт хийхийг бас
зөвшөөрдөг. Шахалт нь бичилт хийх хугацаанд үйлдлийн системээр боловсруулагддаг
ба задлалт нь файл уншихад ямар ч application хэрэглэсэн автоматаар хийгддэг.
Ø NTFS
Security and Encryption
Encrypting File
System-ээр хангагдсан.
Ø NTFS
Sparse File
Sparse файл нь зөвхөн
ямар нэг агуулгатай( утга нь 0 биш) өгөгдлийг хувиарлахдаа оролт гаралтын дэд
системийг ашиглахад хэрэглэгдэх атрибуттай. 0 утгатай өгөгдөл нь диск дээр
хувиарлагдах ба ямар ч утгагүй өгөгдөл нь хувиарлагддаггүй.NTFS нь sparse
өгөгдлийн урсгалыг дахин хувиарладаг. Программ sparse файлд хандахад файл
систем нь жинхэнэ бодит өгөгдлийн адил хувиарлагдсан өгөгдлийг өгдөг. Жишээ нь
бид word-ийн файл нээгээд тэр нь дээ юу ч бичихгүй хадгалла гэх тэр файл маань
дискний аль нэг хэсэгт хувиарлагдаад 10 KB хэмжээтэй зай эзэлээд байж байна.
Ø Hard
link
Хэрэв хатуу диск нь
их хэмжээтэй, тухайн драйвер дээрээ хоѐрдогч үйлдлийн системээрээ Windows98
суулгахгүй гэж тооцоолсон бол, улмаар нууцлалаа чухалчилж байвал
WindowsNT/2000/XP–ын хувьд NTFS-г ашиглах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл
WindowsNT/2000/XP-г CD-ээс суулгах явцад NTFS-г зэрэг суулгах нь хамгийн зөв
шийдэл бөгөөд инэснээр үйлдлийн системээ суулгасны дараа FAT-г NTFS рүү
шилжүүлэх гэж төвөг удах шаардлагагүй болно.
Ø Хэрэглэгч
бүр дискний зайг шалгах удирдах чадвартай байдаг.
No comments:
Post a Comment